Телекамерын хяналтын Дэд төв гэмт хэрэг, зөрчлийн дуудлага, мэдээллийг шуурхай хүлээн авч шийдвэрлэн ажиллаж байна

2025 оны 10 сарын 02

Arslan.mn

Монгол Улсын Засгийн газрын 2025 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн “Яаралтай тусламжийн хүртээмжийг нэмэгдүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай” 67 дугаар тогтоолын хэрэгжилтийн бэлтгэл ажлыг хангах хүрээнд ЦЕГ-ын Тэргүүн дэд дарга Ц.Ням-Очир, Эрүүгийн цагдаагийн албаны дарга, цагдаагийн хурандаа Э.Сэргэлэнбаатар, Нийслэлийн цагдаагийн удирдах газрын дарга, цагдаагийн хурандаа Э.Товуудорж нар өчигдөр /2025.10.01/ Нийслэлийн Сүхбаатар, Сонгинохайрхан, Чингэлтэй дүүргийн телекамерын хяналтын Дэд төв, Чингэлтэй дүүргийн цагдаагийн газрын нэгдүгээр хэлтэст очиж ажиллалаа.

Дэд төвийн үйл ажиллагаанд гэмт хэрэг, зөрчлийн дуудлага, мэдээллийг шуурхай хүлээн авч шийдвэрлэх программ, хангамжийг нэвтрүүлэн, цагдаагийн хэлтэст иргэдээс гаргасан санал хүсэлт, өргөдөл гомдлыг хүлээн авах, иргэдэд зөвлөн туслах, дэмжлэг үзүүлэх хэсгийг Чингэлтэй дүүргийн цагдаагийн газрын нэгдүгээр хэлтэст байгуулан ажиллуулж байна.

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
665710
1 эможи

keyboard_arrow_up