СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Зам дээр зогсож байсан тээврийн хэрэгслийн араас мөргөж 2 хүн амиа алджээ
2025 оны 10 сарын 01
Цагдаагийн байгууллагад энэ оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 20 цаг 53 минутад “Хэнтий аймгийн Баянхутаг сумын нутаг дэвсгэрт зам тээврийн осол гарч хүн нас барсан байна” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн байна.
Дуудлагын дагуу шалгалтын ажиллагаа явуулахад "Toyota Aqua маркийн тээврийн хэрэгслийн жолооч зам дээр зогсож байсан North benz маркийн тээврийн хэрэгслийн араас мөргөж, жолооч, зорчигч нарын 2 хүний амь хохирсон” харамсалтай хэрэг гарчээ.
Иймд жолооч та
- Тээврийн хэрэгслийн хурдыг замын нөхцөлд тохируулах;
- Хэт ядарсан үедээ жолоо барихгүй байх;
- Зайлшгүй зогсолт хийсэн тохиолдолд аюулгүй байдлыг хангаж, бусдад анхааруулах;
- Зорчих хэсгийг чөлөөлөх;
- Ослын дохионы гэрлээ асаах, ослын зогсолтын тэмдэг байршуулах зэрэг арга хэмжээ авч, бусдын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг цагдаагийн байгууллагаас зөвлөж байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?









665691
0 эможи
нэр
2025-10-02 07:47
Зогсож байсан тээврийн хэрэгслэл ослын зогсолтын тэмдэг, аюулаас сэргийлэх дохиогоо асаасан эсэх болон зам чөлөөлсөн байдлыг шалгаж хүний амь эрсэдсэн байдалд буруутай эсэхийг тодорхойлох ёстой. Бас замын саад олж хардаггүй мэдрэмжгүй хүмүүс амиа алдана гэдгийг байнга санаж яв, өөрт чинь өлзийтэй.
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс