ШУУРХАЙ: Самар түүхээр яваад сураггүй болсон иргэнийг нас барсан байдалтай олжээ

2025 оны 10 сарын 01

Arslan.mn

Төв аймгийн Мөнгөнморьт сумын Жаргалант багийн “Илүүрийн гол” гэдэг газарт /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 284 км, сумын төвөөс зүүн хойд зүгт 90 км/ самар түүхээр явсан 3 иргэн буцах замдаа автомашин нь шаварт суусан үед, иргэн Д /35 настай, эрэгтэй/ сураггүй алга болжээ.

Улмаар энэ талаарх дуудлагыг онцгой байдлын газар 09.24-ний өдрийн 18:45  цагт хүлээн авсан.

Тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид, тус сум дахь Цагдаагийн хэсгийн алба хаагчид, “Хан Хэнтий Улсын тусгай хамгаалалтай газар”-ын ажилтнууд, ар гэрийнхэн, орон нутгийн иргэд иргэн Д /35 настай, эрэгтэй/-ийг эрэн хайх, ажиллагааг зохион байгуулж, нас барсан байдалтай байсныг мөн өдрийн 10:30 цагт олж, тус сум дахь Цагдаагийн хэсгийн байцаагчид шилжүүлэн өгчээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
1
ouch an post
confuse an post
angry an post
665689
1 эможи

zochin
2025-10-01 12:03
bichsen medee muu bn mun odor gej yu ym hezee alga bolsiin medkv hezee olsiin medkv duudlaga ogson gants odor tawisan medee beldene gej guril
keyboard_arrow_up