Өсвөрийн шатарчдын ДАШТ-ээс Ч.Нандинжигүүр МӨНГӨ, Б.Цэлмэг ХҮРЭЛ медаль хүртлээ
Казахстаны Алматы хотод болж буй өсвөрийн шатарчдын дэлхийн аварга шалгаруулах тэмцээний сүүлийн 11 дэх өрөгт медальтнууд тодорлоо. Охидын 10 насанд тоглосон Ч.Нандинжигүүр Узбекистаны шатарчин Х.Хуснитдиноватай тэнцээ хийж, 9,0 оноогоор мөнгөн медаль хүртлээ. Энэ насанд Энэтхэгийн шатарчин Шарвааниса 9,0 оноогоор тэргүүлж, дэлхийн аварга болсон бол манай шатарчин хоёрдугаар байрт шалгарлаа.
Мөн охидын 8 насанд Б.Цэлмэг Н.Аз-Эрдэнийг хожиж, 8,5 оноотой болсноор гуравдугаар байр буюу хүрэл медалийн болзол хангалаа. Энэ насанд Казахстан, БНХАУ-ын шатарчид алт, мөнгөн медаль хүртсэн бол Б.Цэлмэг Казахстаны Амалияагаас коэффициент буюу чанарын үзүүлэлтээр илүү байснаар медальт байранд орлоо.
50 жилийн түүхтэй өсвөрийн шатарчдын ДАШТ-д 88 орны шатарчид оролцсоноос охидын 10 насанд “Стейниц” академийн шатарчин Ч.Нандинжигүүр, 8 насанд Б.Цэлмэг хүрэл медаль хүртлээ. Энэ жилийн тэмцээнд Монголын таван дасгалжуулагчийн удирдлага дор 27 шатарчин оролцож хоёр тамирчин медалийн болзол ханган хаалтын ажиллагаанд бэлтгэж байна.









