Д.Ганмаа: Эмч, эмнэлгийн ажилчдын цалин нэмэх асуудлыг хөндөхөд Ж.Чинбүрэн сайд “Аятайхан байгаарай” гэж дарамталлаа

2025 оны 9 сарын 30

Arslan.mn

УИХ дахь Өргөдлийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Нийтийн ашиг сонирхлыг хөндсөн асуудлаар гаргасан "Эмч, багш нарын цалинг нэмье гэсэн асуудлаар ажлын хэсэг байгуулах" иргэдийн өргөдлийг хэлэлцэв.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Д.Ганмаа "Хамгийн их ачаалалтай ажилладаг Эрүүл мэндийн салбарын эмч, сувилагч нар хэдэн төгрөгийн ЦАЛИН авдаг вэ." гэдгийг салбарын сайдаас асууж байв.

Тэгвэл Д.Ганмаа "Эмч, эмнэлгийн ажилчдын цалин нэмэх асуудлыг хөндөхөд Ж.Чинбүрэн сайд “Аятайхан байгаарай” гэж дарамталлаа. Г.Лувсанжамц гишүүн босож ирж болиулсны дараа хурлаас гарч явлаа." гэв.

Тэрбээр "Би эх орондоо ирээд анх удаа сэтгэл зүйн дарамтад орж үзлээ. Г.Лувсанжамц гишүүн хүрч ирээд "Та зарчмын шаардлага тавьж байхад яаж яриад байгаа юм. Эмэгтэй хүнтэй яагаад ингэж харьцаж байгаа юм" гэж эр хүний хувьд хэлээгүй бол юугаар төгсөх байсныг мэдэхгүй. Би сэтгэл санааны хувьд айдастай байна." гэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
1
ouch an post
confuse an post
angry an post
665675
1 эможи

Эмч эмнэлгийн мэргэжилтэн
2025-09-30 15:18
Энэ чинбүрэн бүр том болжээ, чааваас эмэгтэй хүнд л дээрэлхэнэ дээ энэ бид 2
keyboard_arrow_up