Хонь хариулж явсан эмэгтэй хүүхдийн амь насыг хохироосон этгээдэд БҮХ НАСААР НЬ ХОРИХ ЯЛ оногдуулжээ
2025 оны 9 сарын 30
Хөвсгөл аймгийн нэр бүхий сумын нутаг дэвсгэрт 2018 оны 08 дугаар сарын 07-ны өдөр 13 настай хүүхдийг хонь хариулж явахад нь биеэ хамгаалж чадахгүй, бага насны хүүхэд болохыг мэдсээр байж амь насыг нь хохироосон хэрэг гарсан.
Улмаар тус хэргийг үйлдсэн Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.7-д зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээ авч мөрдөн шалгах ажиллагааг явуулан, шүүхэд шилжүүлэх саналтай Нийслэлийн прокурорын газарт хүргүүлж шийдвэрлэсэн байдаг.
Тэгвэл угн хэргийг Хөвсгөл аймгийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс хянан хэлэлцэж шүүгдэгч Б-д бүх насаар хорих ял оногдуулжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?

1








665674
1 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс