“Эрдэнэс Тавантолгой” ХК 268.8 мянган тонн нүүрс биржээр арилжлаа
2025 оны 9 сарын 30
“Эрдэнэс Тавантолгой” ХК өчигдөр Монголын Хөрөнгийн Биржээр дамжуулан хоёр удаагийн арилжааг амжилттай хийж 10.8 сая ам.долларын үнийн дүн бүхий 268.8 мянган тонн эрчим хүчний нүүрс амжилттай арилжаалжээ. Арилжаанд нийт хоёр харилцагч оролцож БНХАУ-ын Мандал боомт хүргэж өгөх нөхцөлтэй 268.8 мянган тонн эрчим хүчний нүүрс худалдан авлаа.
Компани нүүрсийг сорчлон олборлохгүй байх бодлого баримтлан 1/3 коксжих нүүрс болон эрчим хүчний нүүрсний олборлолт болон борлуулалтыг нэмэгдүүлж байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?









665673
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс