Самарт яваад сураггүй алга болсон иргэнийг 6 дахь өдрөө эрэн хайж байна
2025 оны 9 сарын 30
Төв аймгийн Мөнгөнморьт сумын Жаргалант багийн “Илүүрийн гол” гэдэг газарт самар түүхээр явсан 3 иргэн буцах замдаа автомашин нь шаварт суужээ.
Улмаар 35 настай иргэн Д сураггүй алга болсон байна. Уг дуудлагыг хамт явж байсан найзууд нь энэ сарын 24-ний өдөр ОБЕГ-т өгчээ. Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид, тус сум дахь Цагдаагийн хэсгийн алба хаагчид, “Хан Хэнтий Улсын тусгай хамгаалалтай газар”-ын ажилтнууд, ар гэрийнхэн, орон нутгийн иргэд иргэн Д-г эрэн хайх, ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй, 6 дахь өдрөө хайж байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?









665670
0 эможи
Зочин
2025-09-30 19:27
наад самаранд явсан байгал сүйтгэгч нарыг хөөж хот руу оруулаач ээ хуш мод бүхюр байхгүй боллоо
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс