СХД-ийн Алтан-Овооны замын уулзвараас Найрамдлын зам хүртэлх 3.7 км шинэ гудамж, замын ажил эхэллээ
2025 оны 9 сарын 30
Сонгинохайрхан дүүргийн төсвийн хөрөнгө оруулалтаар дүүргийн 34 дүгээр хороонд 3.7 км авто замын ажлыг өнөөдөр эхлүүллээ.
Авто замын гүйцэтгэгчээр “Нийслэлийн баруун бүсийн зам засвар, арчлалтын газар” ОНӨААТҮГ ажиллах бөгөөд энэ оны 11 дүгээр сарын 01-ний дотор эхний 1 км авто замыг хучиж, ашиглалтад оруулна.
Тус зам нь найман метр өргөн, 3.7 км урттай, 1.7 км явган замын байгууламж есөн цэгийн гүүр, хоолойн байгууламжтайгаар баригдах юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?









665667
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс