Зам тээврийн ноцтой ослын улмаас 8 сартай хүүхэд нас барж, 4,6 настай хоёр хүүхэд гэмтжээ

2025 оны 9 сарын 30

Arslan.mn

“Булган аймгийн Дашинчилэн сумын нутаг дэвсгэрт зам тээврийн осол гарч хүн нас барсан байна” гэх дуудлага, мэдээлэл цагдаагийн байгууллагад энэ оны 09 дүгээр сарын 29-ний 16 цаг 50 минутад бүртгэгджээ.

Дуудлага, мэдээллийн дагуу Булган аймгийн цагдаагийн газраас очиж шалгахад Toyota prius маркын автомашины жолооч  хэт ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодож гүүрний бетонон хашлагыг мөргөсний улмаас зорчиж явсан 8 сартай хүүхэд нас барж, 4,6 настай хоёр хүүхэд болон 30 настай нэг хүн гэмтжээ.

Иймд жолооч та замын хөдөлгөөнд оролцохдоо тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг тогтмол шалгах, хамгаалах бүс, хүүхдийн суудлыг зориулалтын дагуу ашиглах, ядарсан болон нойрмоглосон үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байхыг анхааруулж байна. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
1
confuse an post
angry an post
665665
1 эможи

keyboard_arrow_up