Улсын Хоёрдугаар Төв Эмнэлэгт “Korea International Medical Association“-ны төлөөлөгчид айлчиллаа
Улсын Хоёрдугаар Төв Эмнэлгийн зүгээс олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлэх, дэлхийн шилдэг туршлагыг нутагшуулах, өвчтөнд үзүүлэх тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх зорилго тавин ажилладаг. Энэ хүрээнд гадны олон төсөл хөтөлбөрийг эмнэлэг дээрээ хэрэгжүүлэх, эмч мэргэжилтнүүдээ өндөр хөгжилтэй улсад сургах, дадлагажуулах ажлыг үе шаттайгаар хийсээр ирсэн.
Тэгвэл энэ ажлын хүрээнд БНСУ-ын Korea International Medical Association (KIMA)-ны төлөөлөгчийг хүлээн авч, эмнэлгийн үйл ажиллагаа, бүтэц зохион байгуулалт болон эмчилгээ үйлчилгээний онцлогоо танилцууллаа.
Айлчлалын үеэр хоёр байгууллагын төлөөлөгчид эрүүл мэндийн салбар дахь цаашдын хамтын ажиллагааны боломжууд, харилцан туршлага солилцох арга замуудын талаар санал солилцов.
Энэхүү уулзалт нь Монгол, Солонгосын эрүүл мэндийн байгууллагуудын хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах, мэргэжилтнүүдийн харилцан суралцах таатай нөхцлийг бүрдүүлэх чухал алхам боллоо гэдгийг УХТЭ-ийн дэд захирал Д.Цогт-Очир энэ үеэр онцолж байлаа.









