“Гаалийн итгэмжлэгдсэн аж ахуйн нэгж“-ийн ГЭРЧИЛГЭЭГ “Лоро Пъяна Монгол” ХХК, “Тод Оймс” ХХК-д олголоо

2025 оны 9 сарын 29

Arslan.mn

Гаалийн байгууллага “Лоро Пъяна Монгол” ХХК, “Тод Оймс” ХХК- д 2025 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр “ГААЛИЙН ИТГЭМЖЛЭГДСЭН АЖ АХУЙН НЭГЖ”-ийн (АЕО) гэрчилгээг олголоо.

“Гаалийн Итгэмжлэгдсэн Аж Ахуйн нэгж”-ийн хөтөлбөр нь хууль сахилт өндөртэй, гаалийн болон аюулгүй байдлын стандартыг хангаж ажилладаг аж ахуйн нэгжүүдэд хөнгөлөлт олгодог юм. Энэхүү хөтөлбөрийн хүрээнд Монгол Улсын Гаалийн байгууллага БНХАУ, БНСУ-ын гаалийн байгууллагатай 2019 онд Харилцан хүлээн зөвшөөрөх хэлэлцээрт гарын үсэг зурсан. Өнөөдөр дэлхийд энэхүү хөтөлбөрт 100 гаруй орон нэгдэж, худалдааны дийлэнх хувь нь итгэмжлэгдсэн аж ахуйн нэгжийн хооронд хийгдэж байна.

“Лоро Пъяна Монгол” ХХК нь олон улсын стандартын дагуу ноолуур, түүхий эдийг боловсруулах үйл ажиллагаа явуулдаг. Мөн байгаль орчныг хамгаалах зорилгоор үйлдвэрлэлийн явцад ашигласан усыг олон улсын стандартын дагуу дахин цэвэршүүлэх байгууламжыг нэвтрүүлж, ажилтнуудынхаа нийгмийн баталгааг хангахад олон бодит ажлыг хэрэгжүүлж иржээ.

”Тод Оймс” ХХК нь сарлаг, тэмээний хөөвөр, ноос, ноолуур, хөвөн даавуугаар олон улсын чанарын шаардлага хангасан оймс, сүлжмэл бүтээгдэхүүн үйлдвэрлэн экспортолдог. Жилдээ 600тн хонины ноос, 30 тн сарлагийн хөөвөр, 50 тн тэмээний ноос, 8 тн ямааны ноосон бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүчин чадалтай бөгөөд байгальд ээлтэй, инновацид суурилсан бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна.

Гаалийн байгууллага цаашид “Гаалийн итгэмжлэгдсэн аж ахуйн нэгж” хөтөлбөрийг өргөжүүлж жижиг, дунд үйлдвэрлэл, хөгжлийн бэрхшээлтэй болон эмэгтэй бизнес эрхлэгчид, ногоон эдийн засгийг дэмжих чиглэлд илүү анхаарч ажиллахаар зорилт тавин ажиллаж байна.

Arslan.mn

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
665654
0 эможи

keyboard_arrow_up