Фэйсбүүк хаягаар нь хууль бусаар нэвтэрч 2 сая гаруй төгрөг залилжээ

2025 оны 9 сарын 29

Arslan.mn

Бусдын фэйсбүүк хаяг руу хууль бусаар нэвтрэн, танил хүмүүс рүү нь зурвасаар мөнгө гуйн, залилах гэмт хэрэг цагдаагийн байгууллагад цөөнгүй бүртгэгдэж байна.

Тухайлбал, иргэдийн фэйсбүүк хаягийг ашиглаж мөнгө залилж байгаа этгээдүүд нь харилцаж байгаа хүнээ гарцаагүй байдалд оруулж, зээлсэн мөнгөө эргүүлж өгөхдөө хүүтэй нь өгнө, эсвэл түр шилжүүлээч, эмнэлэгт байна гэх мэтээр бичиж итгэл үнэмшил төрүүлэн залилан мэхэлдэг.

Тодруулбал, хохирогч иргэний фэйсбүүк хаягт танихгүй этгээд хууль бусаар нэвтэрч найз, нөхөд, ах, эгч нараас минь мөнгө гуйж нийт 2.102.000 төгрөгийг залилж авсан аж. Уг хэрэгт цагдаагийн байгууллагаас мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна.

Иймд иргэн та өөрөө ч мэдэхгүйгээр фэйсбүүкийн нэр, нууц үгээ алдах эрсдэлтэй байдаг учир фэйсбүүкийн кодоо ойр, ойрхон солих мөн хэн нэгний хаягаас яаралтай мөнгөний гуйлга бүхий чат ирвэл хаягийн эзэнтэй утсаар холбогдож нягталж шалгаж байхыг цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүлж байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
665649
0 эможи

keyboard_arrow_up