Хамтран амьдрагч эмэгтэйгээ хөнөөгөөд ханын шүүгээнд нуусан НОЦТОЙ ХЭРЭГ гарчээ

2025 оны 9 сарын 29

Arslan.mn

Энэ сарын 27-нд хамтран амьдрагч эмэгтэйгээ хөнөөгөөд ханын шүүгээнд нуусан хүн амины ноцтой хэрэг гарчээ. Онц ноцтой уг хэргийг цагдаагийн байгууллага шалгаж байна.

Тодруулбал, эмэгтэй хүний муудсан цогцос нийтийн байран дахь хувцасны шүүгээнээс олджээ.

Тухайн хэргийн хохирогч эмэгтэй 30 настай бөгөөд түүнийг 45 настай хамтран амьдрагч эрэгтэй хөнөөсөн нь  урьдчилан байдлаар тогтоогджээ.

Энэ талаар цагдаагийн байгууллагаас тодруулахад " Хэрэг бүртгэгдсэн нь үнэн. Одоогоор мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байгаа учраас дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй байна " гэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1
665645
1 эможи

keyboard_arrow_up