Богдхан ууланд алхдаг ИРГЭДИЙН АНХААРАЛД

2025 оны 9 сарын 29

Arslan.mn

Бугын нийллэгийн үе эхэлсэн тул Богд ууланд алхахдаа бугын сүрэгт дайруулах, мөргүүлэхээс сэрэмжлэхийг Экологийн цагдаагийн алба болон Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанаас анхааруулав.

Намрын улиралд буюу ес, аравдугаар сард буга болон бусад амьтдын нийллэгийн үе эхэлдэг байна. Амьтад тэр дундаа бугын үржлийн үе эхлэхээр эр буга ууртай, ширүүн, шийдэмгий болж цочоосон, ойртсон амьтад болон хүн рүү дайрах, мөргөх зэрэг үйлдэл гаргадаг аж. Тодруулбал, сүүлийн өдрүүдэд Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанд, Зайсангийн амны дугуй цагаан руу өгсдөг замд бугын сүрэг хүн рүү дайрч байна гэх дуудлага, мэдээлэл бүртгэгджээ. Тиймээс иргэд Богд ууланд алхахдаа буга урамдах үед амьтадын бэлчээрлэх талбайд ойртож, нэвтрэхгүй байх, чанга дуу чимээ гаргаж амьтдыг цочоохгүй байх мөн идээшилж буй бугын зураг дарах гэж ойртохгүй байхыг Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанаас анхааруулав.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
665637
0 эможи

keyboard_arrow_up