Гаалийн журам шинэчлэгдэж, ШАТ ДАМЖЛАГА 40%-иар БАГАСЛАА

2025 оны 9 сарын 26

Arslan.mn
2025 оны 7-р сарын 24-нөөс Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газар Гаалийн ерөнхий газарт 14 хоногийн хугацаатай хяналт шалгалт явуулж, гаалийн үйл ажиллагааны 141 асуудал, 136 эрсдлийг илрүүлсэн бөгөөд үүний 82 хувь нь байгууллагын дотоод хүчин зүйлээс шалтгаалж, өөрсдийн нөөц бололцоогоор шийдвэрлэх боломжтой гэж дүгнэжээ.

Шалгалтын дүгнэлтэд үндэслэн гаалийн шат дамжлагыг багасгах, нийтлэг журмыг шинэчлэх, холбогдох өөрчлөлтийг 2025 оны 8-р сарын 31-ний дотор хийх үүргийг Тэргүүн шадар сайд Н.Учрал өгсөн юм.

Ингэснээр 2025 оны 8-р сарын 8-наас “Гаалийн хилээр нэвтрүүлэх бараа, тээврийн хэрэгсэлд гаалийн хяналт тавих нийтлэг журам”-ыг шинэчлэн боловсруулах ажил эхэлж, 18,314 иргэн, аж ахуйн нэгж, төрийн болон төрийн бус 11 байгууллага, харьяа гаалийн газар, хороодоос ирүүлсэн нийт 362 саналыг нэгтгэн хууль тогтоомжид нийцүүлэн тусгаж шинэ журмыг баталлаа.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
665628
0 эможи

keyboard_arrow_up