УЕПГ: “Улсын харцага Г.Ганхуягт холбогдох хэргийг хаажээ“ гэх мэдээ нь ташаа мэдээлэл

2025 оны 9 сарын 26

Arslan.mn

Өнөөдөр Улсын Ерөнхий прокурорын газраас "Улсын харцага Г.Ганхуягт холбогдох хэргийг хаажээ" гэх мэдээ нь ташаа мэдээлэл болохыг мэдээллээ.

Улсын харцага Г.Ганхуяг нь ЗГХЭГ-ын дарга Н.Учрал, доктор Н.Тэгшбаяр нарын амь насанд заналхийлсэн утга бүхий нийтлэлийг өөрийн цахим хаягтаа оруулсан бөгөөд тэрээр төрийн өндөр албан тушаалтны биед халдахыг завдсан, заналхийлсэн гэх үндэслэлээр шалгагджээ.

Хэрэг явдлыг сөхвөл тэрээр буутай зургаа нийтлэн, тайлбарт нь "Үхэлтэй нүүр тулаад олны хандиваар арай гэж амьд үлдсэн хүмүүс сүнсээ худалдчихаад ирсэн байдгийг Н.Учрал, Н.Тэгшбаяр хоёрын жишээн дээр нүдээрээ харлаа. Хэнд ч хэрэггүй нууц төлөвлөгөө боловсруулж байгаад эх орноо зарсан, эх орноосоо урвасан, уран сурталчилсан, ураны хуулийг батлалцсан хэдэн мөнгөний боолуудыг амжиж хороочихоод бахархалтайгаар инээж үхнэ. Хэн үхэх ялтай вэ" хэмээсэн байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
665627
0 эможи

keyboard_arrow_up