СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Өчигдөр хоёр иргэн усанд живж амиа алджээ

2025 оны 9 сарын 26

Arslan.mn

 Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо, Сонсголонгийн гүүрний зүүн урд, хүн /эмэгтэй/ усанд живсэн гэх дуудлагыг 19:00 цагт Онцгой байдлын газар хүлээн авчээ. Нийслэлийн Аврах ангийн алба хаагчдыг очиход иргэн О /эмэгтэй, хаяг, нас тодорхойгүй/ хясааны доод хэсэгт, буцалтгүй нэрвэгдэгч болсон байсныг ажиллан голын уснаас гаргаж, Хан-Уул дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтэст шилжүүлэн өгсөн аж.

Мөн Төв аймгийн Заамар сумын Хайлааст багийн "Шижир алт" гэдэг газарт /аймгийн төвөөс баруун хойд зүгт 276 км, сумын төвөөс баруун хойд зүгт 50 км/ "Туул" голын усанд хайрагдсан байдалтай буцалтгүй нэрвэгдэгч олдсон тухай дуудлагыг 17:10 цагт хүлээн авчээ. Улмаар тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчдыг очиход нэр, нас тодорхойгүй /эрэгтэй/ буцалтгүй нэрвэгдэгч болсон байжээ. 

Тодруулбал, голын эргээс 50 метрийн зайд, хайрагдсан байдалтай байсныг голоос гаргаж, аймгийн Цагдаагийн газрын Мөрдөн байцаах тасагт шилжүүлэн өгсөн байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
665610
0 эможи

Зочин
2025-09-26 11:37
Зүгээр л үхсэн байна гэж хэлбэл яасийн
keyboard_arrow_up