Аймаг, нийслэлийн нутаг дамнан хулгайлах гэмт хэрэг үйлдсэн этгээдийг баривчилжээ
2025 оны 9 сарын 26
Аймаг нийслэлийн нутаг дамнан хулгайлах гэмт хэрэг үйлдсэн этгээдийг баривчиллаа хэмээн ЦЕГ-аас мэдээллээ.
БГД-ийн ... дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах эмнэлгээс энэ сарын 10-ны өдөр нөүтбүүк алдсан гэх, мөн энэ сарын 11-ний өдөр БГД-ийн нутаг дэвсгэрт байрлах цэцэрлэгийн биеийн тамирын заалнаас "Эйч Би" брэндийн зөөврийн компъютер хулгайд алдагдсан гэх гомдлууд цагдаагийн байгууллагад иржээ. Түүнчлэн,
- Дорнод аймгаас эд зүйл хулгайд алдагдсан гэх гомдол энэ сарын 17-ны өдөр,
- Дархан-Уул аймгийн эмнэлгээс хэтэвч болон бугуйн цаг алдагдсан гэх дуудлага 9 дүгээр сарын 18-ны өдөр,
- Дархан-Уул аймгийн нэр бүхий эмнэлгээс "Самсунг 52", "Самсунг 62" загварын гар утаснуудыг хулгайд алдсан гэх дуудлага мэдээлэл бүртгэгдсэн байна.
Тус хэргүүдийг үйлдсэн иргэн Г-г Дархан-Уул аймгийн нутаг дэвсгэрээс баривчилж мөрдөн шалгах ажиллагааг явуулж буй аж.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?









665608
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс