Чингэлтэй дүүргийн 15 дугаар хорооны 500 айл өрх нарны эрчим хүчээр халаалтаа шийднэ
Өнөөдөр “Нарны Эрчим Хүчээр Улаанбаатар хотын Гэр Хорооллыг Шинэчлэх нь” төсөлд гарын үсэг зурах ёслолд дүүргийн Засаг дарга Н.Мандуул, Бүгд Найрамдах Хятад Ард Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Шэнь Миньжуан, Монгол дахь НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн суурин төлөөлөгч Матилда Димовска, Нийслэлийн Засаг даргын орлогч А.Амартүвшин нар оролцлоо.
НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөртэй хамтран хэрэгжүүлэх уг төслийг БНХАУ-ын Олон улсын Хөгжил, хамтын ажиллагааны үндэсний агентлагаас санхүүжүүлж дүүргийн 500 хүртэлх айл өрхүүдийн монгол гэрт нарны эрчим хүчээр халдаг технологийг суурилуулахаар боллоо.
Энэхүү төсөл нь агаарын бохирдлыг бууруулахад сэргээгдэх эрчим хүчийг ашиглах, монгол гэрт амьдардаг айл өрхүүдийн амьдралын орчин, чанарыг дээшлүүлэх, зуухыг нарны эрчим хүчээр ажилладаг халаалтын системээр солих зорилготой юм.
Дүүргийн зүгээс нүүрснээс татгалзах, айл бүрийг дулаан алдагдалгүй болгох, халаалтын ногоон шийдэл рүү шилжүүлэх чиглэлийг барин ажиллаж байна.









