Цагдаагийн байгууллагаас хүний эрхийг хангах, эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлнэ
Цагдаагийн ерөнхий газрын Тэргүүн дэд дарга, бригадын генерал Ц.Ням-Очир Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх нийгэмлэгийн ерөнхий нарийн бичгийн дарга, хатагтай Николь Хогг тэргүүтэй зочид төлөөлөгчдийг хүлээн авч, цагдаагийн байгууллагаас хүний эрхийг хангах, эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх чиглэлээр хийж хэрэгжүүлсэн ажил, цаашид хийж хэрэгжүүлэх ажлын талаар өнөөдөр (2025.09.24) санал солилцлоо.
Уулзалтын явцад хатагтай Николь Хогг цагдаагийн байгууллагаас хүний эрхийг хангах чиглэлээр идэвхтэй ажиллаж байгааг сайшааж, цаашид хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар онцлов. Мөн “Мендезмийн зарчмуудыг нутагшуулах нь” сэдэвт сургалт, удирдлагуудтай хоёр талт уулзалт хийх ажлын хүрээнд Нийслэлийн цагдаагийн удирдах газар, Сүхбаатар дүүргийн цагдаагийн газар, Эрүүлжүүлэх саатуулах төвийн үйл ажиллагаатай танилцлаа.









