ТЦА: Зам тээврийн ослын дуудлагад цахилгаан мотоцикл, мопед, унадаг дугуй ашигласнаар ослын газарт очих хугацаа 8-9 минут болж буурсан
Нийслэл хотын нутаг дэвсгэрт үйлдэгдсэн зам тээврийн осол, хэргийн дуудлага, мэдээлэлд цаг алдалгүй шуурхай очиж шийдвэрлэх, дуудлага мэдээлэлд очиж буй дундаж хугацааг багасгах зорилгоор ТЦА-ны дүүргүүдийн бүсийн эргүүлүүдэд мотоцикл, мопед, суррон, скүүтерыг зориулалтын тоноглолыг стандартын дагуу хийж үйл ажиллагаандаа ашиглаж байна.
Дээрх ажил арга хэмжээг зохион байгуулснаар дүүргийн замын цагдаагийн хэлтсийн алба хаагч нар зам тээврийн ослын дуудлага мэдээлэлд шуурхай очих дундаж хугацааг 25 минутаас 9,8 минут болгож буурсан үр дүн гаргасан гэдгээ ТЦА-ны Дэд бөгөөд замын цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа С.Галбадрах мэдээллээ.
Мөн Жолоочийн даатгалын тухай хуулийн 2025 оны 07 дугаар сарын 09-ны өдрийн нэмэлт өөрчлөлтөөр зам тээврийн ослын даатгалын тохиолдол гарсан үед жолооч нар цахимаар даатгагч байгууллагад мэдээлэл өгч даатгагч байгууллага хүлээн авч нөхөн төлбөрийг барагдуулах, үнэлгээний тайлан шаардахгүйгээр засварын газруудаар шууд засварлуулах, цахимаар мэдэгдсэн тохиолдолд цагдаагийн байгууллагад мэдэгдэх үүргээс чөлөөлөгдөхөөр нэмэлт өөрчлөлт орж эрх зүйн орчин бүрдсэн.









