Э.АНХБАЯР: Samsung medical center эмнэлэгтэй хамтын ажиллагаагаа үргэлжлүүлж, ШИНЭ ТЕХНОЛОГИ, ИННОВИЦИЙГ нэвтрүүлнэ

2025 оны 9 сарын 25

Arslan.mn

Улсын Хоёрдугаар төв эмнэлэг НЬ “Монгол Улсад эмчлэгдэх боломжгүй өвчлөлийг бууруулах” бодлогын хүрээнд дэвшилтэт технологи, арга, аргачлал нэвтрүүлэх, хүний нөөцийг бэлтгэх, сургах, гадны улс орнуудтай хамтын ажиллагаагаа өргөжүүлэх зэрэг олон ажлыг хийж хэрэгжүүлдэг. 

Тэгвэл энэ ажлын хүрээнд УХТЭ нь БНСУ-ын Samsung Medical center эмнэлэгтэй 2002 оноос хойш хамтран ажиллаж байгаа бөгөөд өчигдөр буюу 09 дүгээр сарын 24-ний өдөр хамтын ажиллагааг өргөжүүлэх санамж бичигт гарын үсэг зурлаа. 

Тус үйл ажиллагаанд УХТЭ-ийн Ерөнхий захирал Э.Анхбаяр, Samsung Medical center эмнэлгийн Эрхтэн шилжүүлэн суулгах тасгийн профессор Ким Жан Ман, профессор Кан Вонсог, УХТЭ-ийн дэд захирал Д.Цогт-Очир болон бусад албаныхан оролцлоо.

Arslan.mn

Энэ үеэр УХТЭ-ийн Ерөнхий захирал Э.Анхбаяр "УХТЭ нь гадаад харилцаа, хамтын ажиллагаагаа сайжруулах хүрээнд олон ажлыг хийж хэрэгжүүлдэг. Энэ ажлын нэг бол бид 2019 оноос хойш БНСУ-ын Samsung Medical center эмнэлэгтэй хамтран ажиллаж байна. 

Энэ онд бид тус эмнэлгийн эмч, мэргэжилтнүүдтэй хамтран элэг шилжүүлэн суулгах таван мэс заслын донорын хагалгааг дурангийн аргаар хийсэн. Цаашид бид хавдрын мэс засал, эмчилгээ, шигдээс, ангиографийн чиглэлээр шинэ технологи, инновацийг нэвтрүүлэн хамтран ажиллахаар боллоо. Энэ ташрамд бидний эмчилгээ үйлчилгээнд хамтран ажиллаж, үргэлж дэмжиж, сургаж ажиллаж буй Samsung Medical center эмнэлгийн хамт олондоо талархал илэрхийлье." хэмээлээ. 

Arslan.mn

Samsung Medical center эмнэлгийн Эрхтэн шилжүүлэн суулгах тасгийн профессор Ким Жан Ман: 

Samsung Medical center эмнэлэг нь 2003 онд анх УХТЭ-тэй хамтын ажиллагааг эхлүүлж, энэ хүрээндээ элэг шилжүүлэн суулгах багийн эмч, мэргэжилтнүүдийг бэлтгэж эхэлж байсан. Тэгвэл өнөөдөр тус эмнэлгийн Элэг шилжүүлэн суулгах багийн хамт олон таван мэс заслыг дурангийн аргаар амжилттай хийсэн. Цаашид бид тус эмнэлгийн элэг шилжүүлэн суулгах багийн хамт олныг бие даан элэг шилжүүлэн суулгах мэс засал хийлгэх, мөн бөөр шилжүүлэн суулгах мэс заслыг эхлүүлэхэд нь хамтран ажиллах хүсэлтэй байгаа. 

Тус эмнэлгийн эмч, мэргэжилтнүүд нь сурах чин хүсэл эрмэлзлэлтэй байгаа нь манай багийг дахин дахин Монгол Улсад ирэхэд хүргэдэг. Бидний зүгээс хамтран ажиллахдаа баяртай байх болно.

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mnArslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
665597
0 эможи

Зочин
2025-09-26 03:44
Сайн байцгаана уу, би Энэтхэгт 1 бөөрөө хэрхэн зарсан тухай гэрчлэлээ дэлхий нийтэд хуваалцахыг хүсч байна. Би Монголын Оюутолгой хүн. Би DR-тэй холбогдлоо. Интернетээр дамжуулан ADITY, би хандивлагч болсон. Би 1 бөөрөө эмнэлэгт донороор өгсөн. Өөртөө болон гэр бүлдээ сайхан амьдрал хэрэгтэй байсан учраас би 1 бөөрөө мөнгөөр өгсөн. Бөөрөө өгсний дараа би маш эрүүл хэвээр байна. Одоо би санхүүгийн амжилтандаа баяртай байна. Эмч нар бөөрөнд 780 мянган ам.доллар өгсөн. Одоо би 780 мянган доллараар орон сууц, машин худалдаж аваад Монголд өөрийн компаниа байгуулсан. Хэрэв танд санхүүгийн асуудал/сорилттой тулгарсан эсвэл баян болохыг хүсч байвал DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар холбогдоно уу.

keyboard_arrow_up