Хөл дүүжлэх унаагүй, газаргүй “хамгийн ядуу“ нь гэсэн Т.Аубакирын орлого гишүүн болсноор ₮14 саяас ₮163 сая болж НЭМЭГДЖЭЭ

2025 оны 9 сарын 24

Arslan.mnТөрийн өндөр албан тушаалтнууд АТГ-т 2024 оны хөрөнгө орлогын мэдүүлгийг шинэчлэн гаргасан байна. Энэ хүрээнд бид парламентад иргэдийг хэн хэн төлөөлж байгаа, тэдний ХОМ-ийг хүргэж байгаа билээ.

Тэгвэл энэ удаа  Гэр бүл, нийгмийн хамгааллын сайд, УИХ-ын гишүүн Т.Аубакирын 2024 онд АТГ-т шинэчлэн мэдүүлсэн ХОМ-ийг хүргэж байна.

Тэрээр түүний жилийн орлого гишүүн болсноор 14 сая төгрөгөөс 163 сая төгрөг болж НЭМЭГДЖЭЭ.

Тэрбээр мэдүүлэгтээ:

Өөрийн орлого: ₮163 сая
Гэр бүлийн орлого: ₮3 сая
Хөрөнгө борлуулсны орлого: ₮0 сая
Орон сууц барилга байгууламж: ₮220 сая  /Орон сууц-1/
Тээврийн хэрэгсэл: ₮0 сая
Мал аж ахуй: ₮0 сая
Газар: ₮0 сая
Үнэт эдлэл, урлаг, түүхийн үнэт зүйл: ₮0 сая
Хадгаламж: ₮2,6 сая 
Авлага: ₮0 сая
Зээл:  ₮0 сая гэж мэдүүлжээ.

Эндээс үзвэл,   Их хуралд хоёр удаа сонгогдсон  Т.Аубакир гишүүний хөрөнгө орлого "хэтэрхий цэвэрхэн" гэж харагдахаар байна.

Учир нь УИХ-ын гишүүдийн жилийн орлого жил бүр огцом өсөх, эсвэл хэт буурах байдал жил бүр ажиглагддаг. Харин түүнийх бараг өөрчлөлтгүй байгаа нь хөрөнгөө нуун дарагдуулсан уу гэсэн хардлага төрөхөөр. Учир нь хэрвээ ямар нэг байдлаар хөрөнгөө өсгөж, эсвэл нуун дарагдуулсан бол түүнийг олж илрүүлэх боломж тун бага гэдгийг АТГ-аас мэдэгдсэн удаатай. 

Т.Аубакирыг Казах түмний төлөөлөл түүнийг том ах нарынхаа дэмжлэгээр улс төрд орж ирсэн гэдэг.

Тэрбээр “Отгонтэнгэр” дээд сургуулийг олон улсын эрх зүйч мэргэжлээр төгссөн байдаг. Гэвч мэргэжлээрээ ажиллаагүй. Гаалийн байгууллагад ажилласны зэрэгцээ газар тариалангийн салбарт голлон ажиллаж байжээ. Мөн Казахстан улсад бизнес эрхэлж байсан бөгөөд бизнес эрхэлж байсны хүчинд тэрбумтан болсон гэдэг. МАН-ын мөнгөлөг гишүүдийн тоонд багтаж газардахгүй яваа улс төрч.

Тэрбээр УИХ-ын гишүүн болохоосоо өмнө Хүнс хөдөө аж ахуйн дэд сайд болохоор зүтгэж, МАН-ын Удирдах зөвлөлөөр дэмжүүлсэн ч АТГ-т шалгагдаж байсан асуудлаасаа болоод мултарсан байдаг.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
665573
0 эможи

keyboard_arrow_up