“Сак Сараа“ буюу тэмцэгч М.Саранцэцэгийг цагдаагийн байгууллагаас шалгаж эхэлжээ

2025 оны 9 сарын 24

Arslan.mn

УИХ-ын Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн болон Эдийн засгийн байнгын хорооны өнөөдөр /2025.09.23/-ийн хамтарсан хуралдаанаар Халзанбүрэгтэй орд газрын ашиглалт, байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөлөл, эрсдэлийг нарийвчлан судлах сэдэвт ерөнхий хяналтын сонсголын хуралдааныг зохион байгуулсан.

Энэ үеэр "Сак Сараа" хэмээн өөрийгөө танилцуулсан тэмцэгч М.Саранцэцэг Халзанбүрэгтэйн ордыг эсэргүүцэж буйгаа илэрхийлсэн. Ингэхдээ хэрвээ төслийг дэмжвэл "Н.Учралын нүд рүү тугалга цацна" гэхчлэн бусдыг заналхийлсэн үйлдэл гаргасан.

Одоогоор энэ талаар хэн нэгэн гомдол гаргаагүй байгаа бөгөөд цахим орчинд цацагдсан мэдээлэл тул цагдаагийн байгууллагын цахим гэмт хэрэгтэй тэмцэх газраас мэдээллийг бүртгэлжүүлэн шалгаж эхэлсэн байна. Улмаар харьяалал тогтоолгохоор прокурорын байгууллагад хандаад байгаа аж.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
1
ouch an post
confuse an post
angry an post
665567
1 эможи

Зочин
2025-09-25 16:28
Тэмцэгч гэж өргөмжлөөд давараагаад хэрэггүй ээ. Элэнцэгийх нь тэмцэгч байдын. Гажигтай бүдүүлэг л авгай бна
Зочин
2025-09-24 17:06
одоо наадах авгайнхаа сэтгэцийг тогтоолго. зүгээргүй гарах байх. хөвсгөлийн билүү нэг авгай буу энэ тэр бариад бөө гээд хуцаад бсан авгай ч /юмжирдулам билүү/ сэтгэцийн эмнэлгийн хяналтад бдг болсон. Олон нийтийн сүлжээнд яг иймэрхүү ааш араншин гаргаад бдг хүмүүсийн сэтгэцийг үзүүлэх хэрэгтэй.
keyboard_arrow_up