Интерполоор эрэн сурвалжлагдаж, Тайландаас баригдаж ирсэн Б.Амарсайханыг батлан даалтад гадуур шалгаж байна

2025 оны 9 сарын 24

Arslan.mn

Интерполоор эрэн сурвалжлагдаж, Тайландаас баригдсан “Таванбогд” группын захирал Ц.Баатарсайханы хүү, "Говь" ХХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Амарсайханыг өнгөрсөн даваа гарагт Монгол Улсад авч ирсэн. 

Түүнийг өнөөдрийн байдлаар цагдан хориогүй, гадуур батлан даалтад шалгаж байгаа аж. Түүний хувьд "Тайландад эрүүл мэндийн шалтгаанаар биеэ эмчлүүлж байсан. Иймд батлан даалтад гадуур шалгаж өгнө үү" хэмээн хүсэлт гаргасан бөгөөд хүсэлтийг ч прокурорын байгууллага хүлээн авсан бололтой. 

Тэрээр зодооны хэрэгт холбогдсоныхоо дараахан буюу өнгөрсөн наймдугаар сарын 20-нд Монгол Улсын хилээр гарсан. Ингэхдээ хуулийнханд "Найз охины бие гэнэт муудсан. Зайлшгүй очих шаардлагатай байна. Наймдугаар сарын 27-нд буцаж ирнэ" гэж хэлээд хил давж явсан юм.

 

 

 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
1
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
665565
1 эможи

Зочин
2025-09-25 17:11
Мангар бацааныг шоронд хийгээч
Зочин
2025-09-24 15:04
Ямар байна Таныг бол аль хэдийн хорьчихсон Шударга байна уу
keyboard_arrow_up