Нас барсан иргэн галаа бүрэн унтраагүй байхад яндангаа аваад өрхөө бүтээсэн байсан гэв

2025 оны 9 сарын 24

Arslan.mn

СХД-т гэр шатаж 25 настай эмэгтэй, 3 настай хүүхдийн хамт АМИА АЛДСАН харамсалтай хэрэг гарсан. 

 Тэгвэл өчигдөр хоёр иргэн галд өртөж, нэг иргэн угаартаж АМИА АЛДСАН харамсалтай явдал болжээ.

Үүнтэй холбогдуулан НЗД-ын орлогч А.Амартүвшин "Өчигдөр буюу 9-р сарын 23-ны өдөр хоёр иргэн галд өртөж, нэг иргэн угаартаж нас барсан. Угаартаж нас барсан иргэний гэр угаар мэдрэгчгүй байсан.

Нас барсан иргэн галаа бүрэн унтарч дуусаагүй байхад яндангаа аваад өрхөө бүтээсэн байсан. Бусад угаартсан иргэдийн хувьд угаар мэдрэгч нь дуугарсан ч тоогоогүй зарим иргэд дуугараад байна гээд аваад эвдэлчихсэн нөхцөл байдалтай байсан.

Энэ жилийн хувьд 110 мянга гаруй өрхийг ухаалаг мэдрэгчтэй холбосон. Үргэлжлүүлээд 30 мянган өрхийг ухаалаг мэдрэгчтэй холбож байна. Ингэснээр нүүрс түлж байгаа бүх өрхийг угаарын хий мэдрэгчтэй холбож нэг системээр хянана. Ирэх жил 50 мянган өрхийг хийн түлшид холбоно." гэв.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
1
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
665557
1 эможи

Зочин
2025-09-25 10:06
Галаасаа цог аваад
Зочин
2025-09-25 10:05
Угаартах бол хувь хүний хариуцлага их хэрэгтэй. Угаартсанаа мэдэнгүшт босоод цагаасаа цог аваад дээр нь ус хийж уураар нь яаралтай утдаг юм билээ хөгшчүүл. Мод түлсэн ч хөх дөлтэй хаавал угаартана. Нүүрсэндээ биш хувь хүндээ байгаа юм шүү. Галаа маш сайн цогшсон хойно өрхөө бүтээгээрэй. Хөгшчүүл сайн мэднэ. Хөгшчүүл угаартахгүй байгааг ажигла даа. Хэн нэгнийг буруутгахаасаа өмнө өөрсдөө хичээх хэрэгтэй шүү
Зочин
2025-09-25 09:57
Галаа бүрэн унтарсаныг сайн шалгаж,хөх дөл буй эсэхийг хутгаж үзээд сайхан улаан цог цогшсон бол яндангаа авч өрхөө бүтээнэ. Үүнийг ард иргэдэд сайн сырталчилж ойлгуулж өгөх хэрэгтэй. Ялангуяа залуучууд үүнийгг мэддэггүй бололтой. Хөгшчүүл бол мэднэ.
keyboard_arrow_up