Хоёр ачааны машин мөргөлдөж, барилгын материал ШАТЖЭЭ

2025 оны 9 сарын 24

Arslan.mn

Дорноговь аймгийн Эрдэнэ сумын Еншөөв багийн "Тавын зогсоол" гэдэг газарт ачааны 2 автомашин шатаж байна гэсэн дуудлагыг есдүгээр сарын 23-ны өдрийн 15:06 цагт онцгой байдлын газарт ирүүлжээ.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Замын-Үүд сум дахь Онцгой байдлын хэлтсийн 17 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Б-гийн “Volvo-FH12-42” загварын зүтгүүр, иргэн С-ийн “Volvo-FH-480” загварын 20 тн барилгын материал тээвэрлэж явсан зүтгүүртэй мөргөлдсөний улмаас тус 2 автомашин шатаж байсныг ажиллаж унтраасан байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
1
angry an post
665554
1 эможи

жолоо
2025-09-24 12:29
Жолооны ур чадвар, замын мэдрэмжгүй хүмүүс том оврын машинаар осол гаргаж хүний амь бусниулах, хөрөнгө сүйтгэх гэмт хэрэг ихээр үйлдэж байна.
keyboard_arrow_up