“Хүүхдийн мөр биш“ гэдэг нь тогтоогдсон байна
2025 оны 9 сарын 20-ны өдөр хүүхдийн мөр байх магадлалтай зургийг эрэлд явсан ар гэрийн иргэдийн зүгээс Хээрийн штабын албаны хүмүүст авч ирж үзүүлсэн байна.
Мөр байсан газарт Хөвсгөл аймгийн Цагдаагийн газрын дарга, хурандаа Д.Мөнхжаргал, Шүүх шинжилгээний хэлтсийн дарга, дэд хурандаа Мөнхбаатар нараар ахлуулсан алба хаагчид, 2 эрэлч нохойтой мөрдөн шалгах ажил болон эрлийн ажлыг зохион байгуулсан.
Тухайн мөрнөөс журмын дагуу шинжилгээ авч шалгуулахад хүүхдийн мөр биш малын мөр байх магадлалтай гэсэн хариу гарсан. Тиймээс мөрний талаарх мэдээлэл, шинжилгээний хариуг алга болсон хүүгийн аав, ээж ар гэрийн хүмүүст танилцуулжээ.
Иймээс иргэдэд худал мэдээлэл түгээж төөрөгдүүлэхгүй байхыг албаны хүмүүс анхаарууллаа.
Эх сурвалж: Хөвсгөлийн өнгө
|









