Улсын начин Ө.Батзул агсны ослын яллагдагч Ц.Отгонбатад 2 жилийн хорих ял оноожээ

2025 оны 9 сарын 23

Arslan.mn

Улсын начин Ө.Батзул агсан нь /2024.07.30/ өдөр зам тээврийн ослын улмаас амь насаа алдсан хэрэг гарсан. Тус хэрэгт эсрэг урсгалаас ирж мөргөлдсөн автомашины жолооч Ц.Отгонбатыг хэргийн яллагдагчаар татсан юм.

Ц.Отгонбатыг прокуророос Эрүүгийн хуулийн 27.10-3 дахь хэсэгт зааснаар /тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих/ яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн.

Эл хэргийн шүүх хурал Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнөөдөр болов. Шүүхээс Ц.Отгонбатад хоёр жилийн хорих ял оноосон байна.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
665536
0 эможи

keyboard_arrow_up