ШУУРХАЙ: “Оргон“ зайлаад 60 хоносон “Говь“ ХК-ийн Б.Амарсайханыг Тайландаас баривчилжээ

2025 оны 9 сарын 23

Arslan.mn

“Эрэл”-ийн Эрдэнэбатын хүү Тэмүүлэн, Лувсандоржийн Алтан-Очир, "Говь" ХК-ийн гүйцэтгэх захирал Б.Амарсайхан нар 2025 оны 07 дугаар сарын 19-ний шөнө Хүүхдийн 100 орчимд хохирогч Д.Саяннямбуугийн биед халдаж, эрүүл мэндэд нь хохирол учруулсан хэрэг гарсан.

Хуулийн байгууллагаас Э.Тэмүүлэн, Ц.С, Л.Алтан-Очир нарыг тухайн үед нь цагдан хорьсон бол Б.Амарсайхан хил давсан болохыг өмнө нь мэдээлж байв.

Тэгвэл : “Оргон“ зайлаад 60 гаруй хоносон Б.Амарсайханыг өчигдөр (2025.09.22) Тайланд улсаас авчирсан гэж ЦЕГ-аас мэдээллээ. 

Өөрөөр хэлбэл, хилээр оргон зугтаад Тайландаас баригдсан “Говь“ ХХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Амарсайханыг Монголд авч иржээ.

Ташрамд мэдээлэхэд, дээрх этгээдүүдийг иргэн Д.С-ийн эрүүл мэндэд нь хохирол учруулсан хэрэгт холбогдуулан Сүхбаатар дүүргийн Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан шалгаж буй юм. 

Б.Амарсайхан нь 2024 оны гуравдугаар сарын 1-нээс "ГОВЬ" ХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж буй.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
665534
0 эможи

Зочин
2025-09-23 23:08
тэнэг хараажаар
Зочин
2025-09-23 14:07
Odoo tsusand n har tamhi bhu
Б.Амарсайхан

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up