Согтуурсан үедээ нэгнийхээ мөнгийг авах зорилгоор зодож, амь насыг нь хохироосон хэрэг гарчээ
2025 оны 9 сарын 23
Архидан согтуурсан үедээ нэгнийхээ мөнгийг авах зорилгоор амь насыг нь хохироосон хэрэг гарчээ.
Тодруулбал, өнгөрсөн сарын 27-нд Баянзүрх дүүргийн 11 хорооны нутаг дэвсгэр “Туул” голын эрэгт нэр бүхий иргэд архидан согтуурч “нэгийгээ зодоод байна” гэх дуудлага ирсэн байна. Мөрдөн шалгах ажиллагаа явуулахад 40 настай иргэн “Э” нь хамт архидан согтуурсан нэгний мөнгийг нь авах зорилгоор толгойг нь голын ус руу дүрж амь насыг нь хохироосон байж болзошгүй хэрэг тогтоогджээ.
Иймд иргэдийг архидан согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэхгүй байж, өөрийн болон бусдын амь нас эрүүл мэндийг эрсдэлээс урьдчлан сэргийлэхийг Цагдаагий байгууллагаас анхаарууллаа.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?








1

665533
1 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс