2 настай хүү алга болоод 7 ХОНОЖ байна

2025 оны 9 сарын 23

Arslan.mn

Хөвсгөл аймгийн Тариалан сумын Баянхошуу багийн “Сайхан мод” гэдэг газар /сумын төвөөс баруун хойд зүгт 30 км/ 2 настай хүү алга болсон билээ.

Тэр цагаас хойш албаныхан болон холбогдох байгууллагууд, нутгийн иргэд, сайн дурынхан түүнийг хайсаар байна.

Автомашиндаа үлдээсэн хүү нь ээжийгээ буцаад ирэхэд нь сураггүй болсон тухай дуудлагыг 09.17-ны өдрийн 16:57 цагт анх хүлээн авсан.

Орхон, Хөвсгөл, Булган, Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газар, Үндэсний аврах бригад, Зэвсэгт хүчин, Цагдаагийн байгууллага, Хилийн цэргийн байгууллага, Прокурорын байгууллага, Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газар, аймгийн Цэргийн штаб, мөн аймгийн Мөрөн, Тариалан сумын мэргэжлийн анги, сайн дурын иргэд, нийт 151 хүн, 24 техник хэрэгсэл, 8 эрэлч нохой, 6 морьтойгоор 4 бүлэгт хуваагдан хүүг эрэн хайх ажиллагааг зохион байгуулан ажиллаж байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
665525
1 эможи

keyboard_arrow_up