Чежү арал руу визгүй зорчсон монгол иргэн машины тээшинд нуугдаж Сөүл явах гэж яваад баригджээ
2025 оны 9 сарын 22
Монгол Улсаас БНСУ-ын Чежү арал руу 30 хүртэл хоног визгүй зорчих боломжтой. Чежүгийн мужийн олон улсын чөлөөт хотыг хөгжүүлэх тухай тусгай хуулийн дагуу тус улсад визгүй нэвтэрсэн гадаадын иргэд оршин суух хугацааг сунгах зөвшөөрөлгүйгээр бусад бүс нутагт зорчих хориотой байдаг.
Тэгвэл БНСУ-ын Чежү арал руу визгүй зорчсон монгол иргэн машины тээшинд нуугдаж, Сөүл явах гэж яваад баригджээ.
Тодруулбал, 18-ны өдөр Чежү боомтод зорчигч тээврийн хөлөг онгоцонд суухыг завдсан "А" гэх монгол залуу баригджээ. Ноён А нь Мокпо руу явах гатлага онгоцонд суухаар хүлээж байсан машины тээшинд нуугдаж байсан гэх мэдээлэл байна. Тус улсын хуулийн дагуу энэ төрлийн зөрчил гаргасан хүнийг гурван жил хүртэл хугацаагаар баривчлах эсвэл 20 сая воны торгууль ногдуулдаг байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?









1
665516
1 эможи
Лоо
2025-09-22 17:18
Ийм арчаагүй сэтгэхүйтэй байхаа боль тэгэх үү
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс