Улаанбаатар хотод 40 байршилд их багтаамжийн зогсоол барина

2025 оны 9 сарын 22

Arslan.mn

НИТХ-ын дарга А.Баяраар ахлуулсан Түгжрэлийг богино болон дунд хугацаанд бууруулах ажлын хэсгийн хурлаар 1-р эгнээний буюу зам дагуух авто зогсоолын талаар хэлэлцсэн байна. Авто зогсоолын өнөөгийн нөхцөл байдал, тулгамдаж буй асуудал болон цаашдын төлөвлөгөөний талаар Ерөнхий Архитектур Ч.Төгсдэлгэр танилцуулжээ.

НЗД-ын захирамжаар нийслэл Улаанбаатар хотод 40 байршилд их багтаамжийн зогсоол барихаар төлөвлөж, ажлын хэсэг байгуулан ажиллаж байна гэлээ.

НИТХ-ын дарга А.Баяр их багтаамжийн зогсуулуудыг төлөвлөгөөний дагуу хувийн хэвшлүүд нь хийгээд явах нь зөв. Харин 1-р эгнээ буюу зам дагуух зогсоолуудыг орхигдуулж болохгүй. 1-р эгнээний зогсоолуудыг нэмж барих боломжит байршлуудыг гаргаж танилцуулахыг Ерөнхий архитектурт үүрэг болголоо. Мөн иргэд гэрийнхээ зогсоолыг өдрийн цагаар, албан байгууллагууд оффиссынхоо зогсоолыг шөнө түрээслэдэг болгох боломжийг судалж, ажлын хэсгийн дараагийн хурлаар хэлэлцэхээр тогтлоо.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
665508
1 эможи

зочин
2025-09-22 13:38
Ашгүй Баяр нь хотын хүн юм байх даа. Нэгдүгээр эгнээний боломжит зогсоолыг гаргахаар болсон байна. Зөв шүү. Дэмжиж байна
keyboard_arrow_up