ФОТО: Сонгинохайрхан дүүргийн спорт цогцолбор нээлтээ хийлээ

2025 оны 9 сарын 22

Arslan.mn

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатарын санаачилгаар 2021 онд 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт 24 нэгж талбар, 2.1 га талбайг чөлөөлж, дүүргийн спорт цогцолборын ажлыг эхлүүлсэн байдаг.

Тус цогцолборын гүйцэтгэгчээр “Аглуут” ХХК ажилласан бөгөөд 3х3 болон 5х5 сагсан бөмбөгийн талбай, газрын теннисний хоёр талбай, зургаан эгнээтэй гүйлтийн зам, хүүхдийн тоглоомын талбай, бялдаржуулах талбай, гэрэлтүүлэг, 100 автомашины зогсоолоос бүрдэж байна.

Arslan.mn

Ийнхүү 4 жил орчим үргэлжилсэн бүтээн байгуулалт биеллээ олж дүүргийн спорт цогцолборын нээлтийн үйл ажиллагаа өнөөдөр боллоо. Нээлтийн үйл ажиллагааны үеэр хөлбөмбөгийн U9, U11 насны ангиллын тэмцээний ялагчид шалгарч цомын эздээр Deren FC-ийн тамирчид тодорлоо.

Нээлтийн арга хэмжээнд УИХ-ын гишүүн Н.Алтаншагай, П.Сайнзориг, НИТХ-ын төлөөлөгч Ц.Төрхүү, Э.Хулан, Ж.Сандагсүрэн, дүүргийн Засаг дарга Ц.Баттөр, ДИТХ-ын дарга Б.Золбоо ДИТХ-ын төлөөлөгчид, хороодын Засаг дарга нар оролцлоо.

Тус спорт цогцолбор нээгдсэнээр хүүхэд, залуучууд спортоор хичээллэхээс гадна иргэд бялдаржуулах талбай дээр чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх боломж бүрдэж байна.

Arslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
665505
1 эможи

keyboard_arrow_up