Үл хөдлөх хөрөнгө борлуулахад төлдөг хоёр хувийн татварыг хүчингүй болгох санаачилгыг хэлэлцэнэ

2025 оны 9 сарын 22

Arslan.mn

Хуульч О.Батхүү өнгөрсөн сарын 15-ны өдөр нийтийн өргөдлийн "d-parliament" системд Үл хөдлөх хөрөнгө борлуулахад төлдөг хоёр хувийн татварыг хүчингүй болгох өргөдөл санаачилж, 100,000 гаруй иргэний саналыг авсан. 

Ингэснээр УИХ руу шилжих, холбогдох ажлын хэсэг байгуулагдахаар болсон юм. 

Тэгвэл өнөөдөр /2025.09.22/ 13.30 цагт Өргөдлийн байнгын хорооны хуралдаанаас Нийтийн ашиг сонирхлыг хөндсөн асуудлаар гаргасан иргэдийн өргөдлийг хэлэлцэх /Үл хөдлөх хөрөнгө борлуулахад төлдөг 2 хувийн татварыг хүчингүй болгох асуудлаар хуулийн төсөл санаачлах/ асуудлыг хэлэлцэхээр товложээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
665504
0 эможи

keyboard_arrow_up