Өнөөдөр та 8998УКК, 3003УКК, 8899УКК... зэрэг серийг өөрийн болгох боломжтой
2025 оны 9 сарын 22
Тээврийн хэрэгслийн улсын дугаарын дуудлага худалдаанд дараах байдлаар оролцохыг Автотээврийн үндэсний төвөөс зөвлөлөө. Үүнд:
- Дуудлага худалдаа эхлэхээс 5-10 минутын өмнө auction.transdep.mn системд нэвтэрч бэлэн байдлаа хангасан байх.
- Өөрийн тоног төхөөрөмжийн цэнэг, интернэт сүлжээ болон бусад найдвартай ажиллагааг хангаж ажиллах.
- Үнийн санал өгөөд 2 минутын дотор өөр хэн нэгэн үнэ өсгөөгүй тохиолдолд та дуудлага худалдаанд ялагч болно.
- Ялагч болсны дараа 24 цагийн дотор зөрүү төлбөрийг (дэнчинг хассан дүн) төлж ажлын 5 хоногт багтаан дугаараа өөрийн эзэмшлийн тээврийн хэрэгсэлд зүүсэн байх үүрэгтэй ба төлбөр төлөөгүй болон 5 хоногийн хугацааг хэтрүүлсэн тохиолдолд дэнчинг буцаан олгохгүй.
- Тухайн дуудлага худалдаанд ялаагүй тохиолдолд дэнчингийн мөнгө, төлбөр төлсөн дансруу ажлын 7-10 хоногт буцаж орно гэжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?









1
665502
1 эможи
Зочин
2025-09-22 19:13
Байгаа хэдэн юмаа зарахаас еерцгуй мулгуу толгойтнууд!!!
Баясгалан
2025-09-22 10:28
мөнгө олох арган үнэн өрөвдөлтэй юмаа ард иргэд нь машин авчихаад хүссэн дугаараа авч чадахгүй аливаа гайгүи сайн сайхан гэсэн юмнуудаа дээгүүрээ хуваагаад иддэг ийм хогийн жалганаасаа хэзээ салах вэ ийм болохоороо л монгол хөгжихгүй бна
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс