Ө.Батзул агсны амь нас хохирсон зам тээврийн ослын хэргийн шүүх хурал маргааш болно
2025 оны 9 сарын 22
Монгол Улсын начин Ө.Батзул нь 2024 оны долдугаар сарын 30-ны /2024.07.30/ өдөр зам тээврийн ослын улмаас амь насаа алдсан харамсалтай хэрэг гарсан билээ. Улмаар осол гаргасан автомашины жолооч Ц.Отгонбатыг хэргийн яллагдагчаар татсан.
Тус хэргийн шүүх хурал Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд энэ сарын 16-ны өдөр болж, Ц.Отгонбатын хүсэлтээр тав хоног завсарласан.
Хэрэгт холбогдогч этгээд гадуур шалгагдаж байгаа бөгөөд шүүх хурал энэ сарын 23-ны өдөр Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болно.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?









665501
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс