Хөвсгөл аймагт сураггүй алга болсон хоёр настай хүүхдийг зургаа дахь өдрөө эрэн хайж байна
2025 оны 9 сарын 22
Хөвсгөл аймгийн Тариалан сумын нутагт энэ сарын 17-ны өдөр хоёр настай хүүхэд сураггүй алга болсон тухай мэдээлэл онцгой байдлын байгууллага, цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн байдаг. Эхний байдлаар аав, ээж нь мод бэлтгэхээр ойд очоод, хүүхдээ машиндаа орхисон гэж мэдэгдсэн.
Хамгийн сүүлийн мэдээллээр, эрлийн ажиллагааг гурван үе шаттай зохион байгуулж байгаа бөгөөд эхний хоёр үе шатны эрэл дуусаж, гуравдугаар шатны ажиллагааг эхлүүлсэн. Гуравдугаар шатны ажиллагаанд эрлийн бүрэлдэхүүн гурван бүлэг болон хуваагдаж явганаар болон мориор самналтуудыг хийж байна гэж эрлийн Шуурхай штабаас мэдээллээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?

1








665499
1 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс