“Таванбогд“-ын эзэд Б.Амарсайханы цуснаас хар тамхи нь гарахыг хүлээж, монголд авчрахгүй гэсэн нь ХЭРЭГТ холбогдогчдын дунд МАРГААН ҮҮСГЭЖЭЭ
Бусдыг бүлэглэн зодож, эрүүл мэндэд нь хохирол учруулаад хил давж зугтсан "Таванбогд" группийн өв залгамжлагч Б.Амарсайхан сураггүй таг чиг хэвээр.
Хэрэгт бусад холбогдогчид нь шүүхийн шийдвэрээр хоригдож байгаа бол Б.Амарсайханыг эцэг, эх нь хамгаалаад эх оронд нь авчирч, хуулийн хариуцлага хүлээлгэх бодолгүй байгаа талаар ойрын хүрээллийхэн хэлж буй.
Б.Амарсайханы ээж Д.Хулан нь хүүгээ монголд авчрах ямар ч бодолгүй байгаа төдийгүй цуснаас нь хар тамхи нь гартал хэл сураггүй байхаар шийдсэн бололтой хэмээн бусад холбогдогчдын ар гэрээс хэлж байв.
Хэрэгт холбогдсон залуучуудын эцэг, эх, ар гэрийн зүгээс мөн Б.Амарсайханыг монголд ирж, мэдүүлгээ өгөхийг шаардсан аж. Гэвч тэдний хариуд Таванбогд группийн эзэд "хүүгээ авчрах бодолгүй" байгаагаа илэрхийлж, ширүүн маргаан дэгджээ.
Ёс зүйгүй "Таванбогд" группийн үүсгэн байгуулагч нар Говь ХК-ийн хувьцаа унаад эхлэнгүүт ХХК болгох шийдвэрээ гэнэт гаргаж, хөрөнгийн зах зээлд шуугиан тариад буй. Түүнчлэн Ц.Баатарсайханы хувьд татвараас зайлсхийсэн асуудлаар хэрэг үүсгэгдэн шалгагдаж буй.









