Хар тамхи улсын хилээр нэвтрүүлэн, худалдан борлуулдаг этгээдийг дайчлан баривчилжээ
2025 оны 9 сарын 17
Хар тамхитай тэмцэх газраас Чингэлтэй дүүргийн дугаар хороонд оршин суух иргэн Х-г энэ оны 9 дүгээр сарын 17-ны өдөр дайчлан баривчилсан байна.
Иргэн Х сэтгэцэд нөлөөт “Мөс” гэх нэршилтэй бодис 310.5 граммыг бусдад худалдаалах зорилгоор хадгалж байсныг эд мөрийн баримтаар хураан авч холбогдох мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлэн явуулж байна гэж ЦЕГ-аас мэдээллээ.
Хар тамхитай тэмцэх газраас олон улсын карго үйлчилгээ ашиглан улсын хилээр синтетик төрлийн мансууруулах бодис нэвтрүүлэн, борлуулж байгаа үйлдлийг баримтжуулан шалгасан бөгөөд энэ явцдаа дээрх иргэнийг дайчлан баривчилжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?









665433
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс