ШУУРХАЙ: Эхнэрээ 23 удаа хутгалж алсан нөхөрт нь гянданд насаар нь ХОРИХ ЯЛ ОНООЛОО

2025 оны 9 сарын 17

Arslan.mn

НЭМЭЛТ:

Прокуророос эхнэрээ 23 удаа хутгалж алсан нөхөр Н.Энхбатыг  бүх насаар нь хорих ялыг хаалттай хорих ангид эдлүүлэх санал гаргасан.

Дөнгөж сая эхнэрээ 23 удаа хутгалж, амь насыг нь хөнөөсөн Н.Энхбатад бүх насаар нь хорих ял оноох шийдвэр шийдвэр гаргалаа.

Мөн Шүүгдэгч Н.Энхбатаас сэтгэцийн хор уршгийн зардалд 162.000.363 төгрөг гаргуулж, амь хохирогчийн төрсөн хүүд олгохоор шийдвэрлэлээ.


Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Батбаяраас шинээр гаргаж өгсөн  нотлох баримтад үзлэг хийлгэх үндэслэлээр хуралдааныг  хойшлуулах хүсэлт гаргасныг шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэхээр 10:43 зөвлөлдөж эхлэв.

Шүүхээс хүсэлтийг хүлээн авахаас татгалзаж шүүх хуралдаан үргэлжлэв.

Эхнэрээ хөнөөсөн, шүүгдэгч Н.Энхбат "Хэдэн удаа хутгалснаа санахгүй байна. Би өөрийгөө бас хутгалсан. Эмнэлэгт очсоны дараа л болсон явдлыг санасан" гэж мэдүүлжээ.

Өмгөөлөгч Р. Булгамаа: Шүүгдэгч Э нь хохирогчийг байнгын зовлон шаналал дунд байлгаж, сэтгэл санааны хүчирхийлэл үйлддэг байсан нь хохирогчийн гар утсанд хийсэн үзлэгээр нотлогдсон. Түүнчлэн хохирогчийн ажлын байр болох худалдааны төв дээр байнга ирж гэр бүлийн хүчирхийлэл үйлддэг байсныг бусад худалдагчид хэлсэн.


“Gem mall” худалдааны төвд эхнэрээ олон удаа хутгалж амь насыг нь хөнөөсөн гэх Н.Энхбатад холбогдох шүүх хурал өнөөдөр 09.00 цагаас эхлэж, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн шүүхэд үргэлжилж байна.

Тэгвэл дөнгөж сая Н.Энхбатад холбогдох /онц харгис хэрцгийгээр гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж алсан/ хэргийн гэм буруугийн шүүх хуралдааныг шинээр гаргаж өгсөн нотлох баримттай танилцах үндэслэлээр 20 минут түр завсарлууллаа.

Мөн шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Батбаяраас насанд хүрээгүй гэрч шүүхэд мэдүүлэг гаргах учраас хаалттай явуулах, шинээр гаргаж өгсөн нотлох баримттай танилцах үндэслэлээр завсарлуулах хүсэлт гаргасныг шүүхээс хүлээн авч шүүх хуралдааны гэрч асуух хэсгийг хаалттай, бусад хэсгийг нээлттэй явуулахаар боллоо.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1
665429
1 эможи

Зочин
2025-09-18 11:41
ийм адгуусыг төрийн хамгаалалттай байранд татвар төлөгчдийн мөнгөөр насаар нь тэжээх юм байна. энэ бол шудрага бус. талийгаачийг хутгалсан тоог гурав дахин үржүүлж хутгалж хадаас шааж алаад золбин нохойд хаяж өгөх хэрэгтэй
Зочин
2025-09-18 11:41
ийм адгуусыг төрийн хамгаалалттай байранд татвар төлөгчдийн мөнгөөр насаар нь тэжээх юм байна. энэ бол шудрага бус. талийгаачийг хутгалсан тоог гурав дахин үржүүлж хутгалж хадаас шааж алаад золбин нохойд хаяж өгөх хэрэгтэй
burhan
2025-09-18 11:38
teneg tor zasag ni yalaas heltruulj bn ntr geed dundaas n orshoogood gargaad irewdee .Hund deglemiin shorond hataasanch bagadaj bn
Бадам
2025-09-18 00:07
Amerikad aluurchdiig shuud tsaazaldag shu! Setgetsiin edgeshgui uvchtee psychopath narcissistuudiig gaj dontonguid
шүүгчид баярлалаа гэмт хэрэгтэн гишгэх газаргүй шударна шүүгчдээ ард түмэн баярлаж байна итгэж байна
2025-09-17 22:26
давж заалдах эрхгүйгээр яллаж болдоггүйм бол уу
Зочин
2025-09-17 22:24
за энэ хүн тэгээд муу үйл хийсэн болооор бүх насаараа хоригдохоор үхсэнээс ялгаагүй болж байгаам бна даа
Зочин
2025-09-17 22:23
мэдрэл муутайм байна ш дээ хөгшин гар юм байна
Энхцэцэг
2025-09-17 20:16
Араатан юм даа
Monhjargal Davaasuren
2025-09-17 20:07
zow shiidwer gargajee.. Yaaj bvhel bvten vr hvvhdiig gargaj ogson hvniig tegej hertsgiiger aldag bnaa hvnii aris nomorson bug chotgorvvd ih boljee ,
Б. Тогтохбаяр
2025-09-17 19:53
Энхбатад давж заалдах эрх нь нээлттэй бгаа. Давахаар шүүхийн шийдвэр өөрчлөгдөх л бх даа
Зочин
2025-09-17 17:35
Шүүхэд баярлалаа алуурчин даврах ёсгүй
Amartvwshin
2025-09-17 17:00
boloj psdaag tamlax xeregtei
Ээ
2025-09-17 16:55
Зэрлэг араатан.
зочин
2025-09-17 16:42
Зөв мэдээлэл өгмөөр байна. Гяндан биш хаалттай хорих ангид хорих зүгээр санал төдий батлагдаагүй л бна Гарчиг мэдээний агуулга чинь зөрж бна
keyboard_arrow_up