ЦЕГ : Гэмт хэргийг илрүүлэхэд ГЕНЕТИК мэдээллийн санг ашиглаж байна

2025 оны 9 сарын 17

Arslan.mn

Цагдаагийн байгууллагаас гэмт хэргийг илрүүлэхэд генетик мэдээллийн санг ашиглаж байна. 

Тодруулбал, цагдаагийн байгууллагаас Шүүх шинжилгээний ерөнхий газартай хамтран гэмт хэрэг үйлдэн ял эдэлж байсан, өршөөлөөр суллагдсан, захиргааны хяналт тогтоосон, хорихоос өөр төрлийн ял шийтгэгдсэн зэрэг 17 мянга гаруй иргэнээс авсан биологийн дээж болох завжны арчдас (ДНХ)-ийг генетик мэдээллийн нэгдсэн санд бүртгэж, үйл ажиллагаанд нэвтрүүлжээ.

Ингэснээр хүнд гэмт хэргийн илрүүлэлт нэмэгдэж, шинжлэх ухааны үндэслэлтэйгээр гэмт хэрэгтэй тэмцэх юм. Өөрөөр хэлбэл, Биологийн дээжийг (завжны арчдас) ашиглан гэмт хэрэгт холбогдогчийг үнэн зөв, хурдан тогтоох боломж бүрдэж байгаа аж.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
665425
0 эможи

keyboard_arrow_up