С.Амарсайхан: Монгол Улс Авлигын эсрэг стандартын олон улсын сургалтыг зохион байгуулсан анхдагч улс боллоо

2025 оны 9 сарын 16

 Arslan.mn

Монгол Улсын Шадар сайд Сайнбуянгийн Амарсайханы санаачлагаар, авлигын эсрэг менежментийн тогтолцоо болох ISO 37001:2025 стандартын олон улсын анхны сургалт Монгол Улсад амжилттай эхэллээ.

Тус сургалт нь Ази, Номхон Далайн Итгэмжлэлийн хамтын ажиллагааны байгууллага (APAC)-ын дэмжлэгтэйгээр, Үндэсний итгэмжлэлийн төв, Авлигатай тэмцэх газар хамтран 2025 оны 9-р сарын 16–18-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулагдаж байна. Сургалтад Сингапур, АНУ, БНХАУ, Вьетнам, Морокко, Казахстан, Малайз, Нигери, Уганда зэрэг 10 гаруй орны төлөөлөгчид оролцож байгаа нь энэ удаагийн арга хэмжээг олон улсын түвшний чухал үйл явдал болгож байна.

Arslan.mn

Сургалтыг нээж Монгол Улсын Шадар сайд С. Амарсайхан хэлсэн үгэндээ “Энэ онд батлагдсан ISO 37001:2025 стандартын олон улсын анхны сургалтыг Монгол Улс өөрөө санаачлан зохион байгуулж буй нь талархууштай үйл явдал юм. Засгийн газар авлигын эсрэг тэмцлийг төрийн бодлогын тэргүүлэх чиглэл болгон ажиллаж байгаа бөгөөд шударга ёс, ил тод байдал, хариуцлагатай засаглалыг төлөвшүүлэлгүйгээр тогтвортой хөгжил, иргэдийн итгэлийг хүлээсэн төрийг бий болгох боломжгүй гэдгийг онцлон тэмдэглэхийг хүсэж байна.

Авлига бол зөвхөн нэг улсын асуудал биш, дэлхий нийтэд тулгарч буй хамгийн том хөгжлийн саадуудын нэг юм. Монгол Улсад олон жил хуримтлагдсан энэ асуудлыг шийдвэрлэхийн тулд бид шинэ шатны, системтэй хандлагыг нэвтрүүлэх шаардлагатай байна.

Авлигатай тэмцэх үйл ажиллагааг зөвхөн хууль, хяналтын байгууллагын үүрэг гэж ойлгох нь өрөөсгөл бөгөөд байгууллагын менежментийн тогтолцоонд авлигын эрсдэлийг үнэлэх, бууруулах, урьдчилан сэргийлэх мэдлэг, ур чадварыг нэмэгдүүлэх замаар л шударга, тогтвортой нийгмийг бий болгож чадна” хэмээн онцоллоо.

Arslan.mn

ISO 37001:2025 стандарт нь авлигын эрсдлийг байгууллагын хэмжээнд тодорхойлох, урьдчилан сэргийлэх, үр дүнтэй удирдах, авлигын эсрэг соёлыг төлөвшүүлэхэд чиглэсэн олон улсын жишиг хэрэгсэл юм.

Arslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mn

Arslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
665404
0 эможи

сандаг
2025-09-16 13:52
ямар нүүрээрээ хийж байгаа юм бол
keyboard_arrow_up