Өнөөдөр дуудлага худалдаанд орох сери: 2222УКК, 6262УКК, 7070УКК...
2025 оны 9 сарын 16
Тээврийн хэрэгслийн улсын дугаарын дуудлага худалдаанд дараах байдлаар оролцохыг Автотээврийн үндэсний төвөөс зөвлөлөө. Үүнд:
Үүнд:
- Дуудлага худалдаа эхлэхээс 5-10 минутын өмнө auction.transdep.mn системд нэвтэрч бэлэн байдлаа хангасан байх.
- Өөрийн тоног төхөөрөмжийн цэнэг, интернэт сүлжээ болон бусад найдвартай ажиллагааг хангаж ажиллах.
- Үнийн санал өгөөд 2 минутын дотор өөр хэн нэгэн үнэ өсгөөгүй тохиолдолд та дуудлага худалдаанд ялагч болно.
- Ялагч болсны дараа 24 цагийн дотор зөрүү төлбөрийг (дэнчинг хассан дүн) төлж ажлын 5 хоногт багтаан дугаараа өөрийн эзэмшлийн тээврийн хэрэгсэлд зүүсэн байх үүрэгтэй ба төлбөр төлөөгүй болон 5 хоногийн хугацааг хэтрүүлсэн тохиолдолд дэнчинг буцаан олгохгүй.
- Тухайн дуудлага худалдаанд ялаагүй тохиолдолд дэнчингийн мөнгө, төлбөр төлсөн дансруу ажлын 7-10 хоногт буцаж орно.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?









665400
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс