16 настай охин амиа алдсан хэрэгт яллагдагчаар татагдсан Х.Энхсайханыг зургаан сар хориод суллажээ

2025 оны 9 сарын 15

Arslan.mn

Цахим орчинд түгээд буй 16 настай охин амиа алдсан хэргийг олон нийт хэрхэн шийдэх талаар чих тавин хүлээж буй. 

Тус хэрэгт хоёр хүнийг яллагдагчаар татаад байгаа юм. Тодруулбал, 20 настай эрэгтэй Ц.Дагвадорж болон  насанд хүрээгүй Х.Энхсайхан нарыг хоёр хүний амь насыг санаатайгаар хөнөөсөн, өөртөө эдийн ашигтай байдал бий болгох зорилгоор, хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж алсан, мөн бусдыг заналхийлэх, хулгайлах, залилах, 16 насанд хүрээгүй хүнтэй бэлгийн харьцаанд орох гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн байдаг.

Уг хэрэгт холбогдож, яллагдагчаар татагдсан Х.Энхсайханыг зургаан сар цагдан хорьж байжээ. Гэвч насанд хүрээгүй хүүхдийг мөрдөн байцаалтын явцад зургаагаас илүү сар хорьж болохгүй тул 6 сар цагдан хориод сулласан байна. Тэрбээр өдгөө эрх чөлөөтэй, гадуур шалгагдаж байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1
665377
1 эможи

Иргэн
2025-09-15 10:18
Ийм хүмүүс дараагийн цувралаа хийнэ. Юун насанд хүрээгүй.Бүх насаар нь хорь
keyboard_arrow_up