Олон улсын прокуроруудын холбооноос МУ-ын Ерөнхий прокурорт “Хүндэт өргөмжлөл“ гардуулав
Сингапур Улсад зохион байгуулагдаж байгаа Олон Улсын Прокуроруудын холбооны 30 дугаар нэгдсэн чуулганд Монгол Улсын Ерөнхий прокурор Б.Жаргалсайхан тэргүүтэй төлөөлөгчид оролцож байна.
Энэхүү чуулганы үеэр Олон Улсын Прокуроруудын холбооны ерөнхийлөгч Хуан Баутиста Махикес Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотноо энэ оны 6 дугаар сард “Олон Улсын Прокуроруудын холбооны Зүүн Европ, Төв Азийн бүсийн 10 дахь удаагийн хурал”-ыг амжилттай зохион байгуулсанд талархал илэрхийлж "Хүндэт өргөмжлөл" олгосныг Монгол Улсын ерөнхий прокурор Б.Жаргалсайханд гардуулан өгөв.
Мөн энэхүү нэгдсэн чуулганаар тус холбооны Ерөнхийлөгчөөр Аргентин Улсын Буэнос-Айрес хотын Ерөнхий прокурор Хуан Баутиста Махикес улиран сонгогдлоо.









