НДЕГ: Эмнэлгийн хуудас хянах ажлыг түргэн шуурхай болгох шинэчлэлийг эхлүүллээ

2025 оны 9 сарын 11

Arslan.mn

Хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмж, жирэмсний болон амаржсаны эмнэлгийн хуудасны бичилт, олголтын баталгаажуулалтыг аймаг, дүүрэг харгалзахгүйгээр хянах цахим зохицуулалтыг нэвтрүүллээ.

Аймаг, дүүргийн хүн амын тооноос хамааран эмнэлгийн хуудасны бичилт, олголтын баталгаажуулалт хийх магадлагч эмчийн ачаалал харилцан адилгүй байдгаас шалтгаалан зарим тохиолдолд иргэд, даатгуулагчдад хүргэх нийгмийн даатгалын үйлчилгээ удаашрах, хүлээгдэл үүсэх зэрэг нөхцөл байдал бий болдог.

Иймд эмнэлгийн хуудас хянах процесст системийн шинэчлэл хийж, даатгуулагч, иргэд, харилцагч нарт ээлтэй үйлчилгээг түргэн шуурхай хүргэхийн тулд эмнэлгийн хуудасны бичилт, олголтын баталгаажуулалтыг аймаг, дүүрэг харгалзахгүйгээр хянан баталгаажуулдаг боллоо.

Ингэснээр иргэд, даатгуулагч, харилцагч нарт хүргэх үйлчилгээний чанар сайжрах нөгөө талдаа магадлагч эмч нарын ачааллыг тэнцвэржүүлэх нөхцөл бүрдэж байна гэж Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас мэдээллээ.  

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
665326
0 эможи

keyboard_arrow_up