УЕПГ: Сингапур Улсын ерөнхий прокурорын танхимтай хамтран ажиллах санамж бичиг байгууллаа

2025 оны 9 сарын 10

Arslan.mn

Олон Улсын Прокуроруудын холбооны 30 дугаар нэгдсэн чуулганы үеэр Монгол Улсын ерөнхий прокурор Б.Жаргалсайхан, Сингапур Улсын ерөнхий прокурор Люсиен Вонгтой уулзав. 

Уулзалтын үеэр Сингапур Улсын ерөнхий прокурор Люсиен Вонг Олон Улсын Прокуроруудын холбооны Зүүн Европ, Төв Азийн 10 дугаар чуулганыг 2025 оны 06 дугаар сард Монгол Улсад амжилттай зохион байгуулж, бүс нутгийн төдийгүй дэлхий дахинд тулгамдаж буй олон чухал асуудлыг хэлэлцсэн болохыг онцлон тэмдэглэж баяр хүргэлээ.

Сингапур улсад зохион байгуулагдаж буй энэхүү чуулганд Монгол Улсын ерөнхий прокурор тэргүүтэй өргөн бүрэлдэхүүн бүхий төлөөлөл оролцож байгаад талархал илэрхийлэв.

Монгол Улсын ерөнхий прокурор Б.Жаргалсайхан Сингапур Улсын ерөнхий прокурор Люсиен Вонгд нэгдсэн чуулганы үйл ажиллагааг амжилттай зохион байгуулж байгаад баяр хүргэв.

Талууд хоёр улсын прокурорын байгууллагын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх асуудлаар санал солилцож, Монгол Улсын ерөнхий прокурорын газар, Сингапур Улсын ерөнхий прокурорын танхимтай “Хамтран ажиллах харилцан ойлголцлын санамж бичиг”-т гарын үсэг зурлаа.

Энэхүү санамж бичгийн хүрээнд залилах, авлига, мөнгө угаах, кибер гэмт хэрэг, хүн худалдаалах, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эргэлт зэрэг үндэстэн дамнасан зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх, хөрөнгө буцаах чиглэлээр сайн туршлагыг солилцох, алба хаагчдыг сургах, мэргэшүүлэх зэрэг олон талт хамтын ажиллагааг хөгжүүлэхээр тохиролцлоо.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
665304
0 эможи

TSO
2025-09-10 12:55
Сайн байцгаана уу, би Энэтхэгт 1 бөөрөө хэрхэн зарсан тухай гэрчлэлээ дэлхий нийтэд хуваалцахыг хүсч байна. Би Монголын Оюутолгой хүн. Би DR-тэй холбогдлоо. Интернетээр дамжуулан ADITY, би хандивлагч болсон. Би 1 бөөрөө эмнэлэгт донороор өгсөн. Өөртөө болон гэр бүлдээ сайхан амьдрал хэрэгтэй байсан учраас би 1 бөөрөө мөнгөөр өгсөн. Бөөрөө өгсний дараа би маш эрүүл хэвээр байна. Одоо би санхүүгийн амжилтандаа баяртай байна. Эмч нар бөөрөнд 780 мянган ам.доллар өгсөн. Одоо би 780 мянган доллараар орон сууц, машин худалдаж аваад Монголд өөрийн компаниа байгуулсан. Хэрэв танд санхүүгийн асуудал/сорилттой тулгарсан эсвэл баян болохыг хүсч байвал DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар холбогдоно уу.
keyboard_arrow_up